Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардав

Moderator
2025/08/13

Ахмадуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох шаардлага тавилаа.

Тэдний хэлснээр, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өндөр цалин хангамжтай хэрнээ 500–600 мянган төгрөгийн тэтгэмжтэй ахмадуудыг хэдэн сар хүлээж хуримтлал үүсгэ гэж тулгадаг нь шударга бус байна. Мөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2016 онд “Ахмадын хамтын тэтгэврийн тухай” хуулийг дэмжээгүйг шүүмжилж, уг хуульд өөрчлөлт оруулж, заавал 20 жил хамт амьдарсан байхгүйгээр нас барсны дараа үлдсэн хүнд нь тэтгэвэр олгодог болгохыг хүсэж байна.

Тэтгэврийн зээлийн асуудлаар ахмадууд Ерөнхий сайдын чиглэл түр зуурынх болж хувирсан гэж мэдэгдэв. Хэдийгээр анх 50 хувийг хүчингүй болгосон ч арилжааны банкууд зээл олгох хугацаа, нөхцөлийг дур мэдэн өөрчилсөн. Голомт банк 7-р сарын 24-нөөс зээлийн хугацааг 18 сар болгож, Төрийн банк энэ сарын 7-ноос зээлийг зургаан сараар олгохоор болсон нь ахмадуудад хүндрэл учруулж байна.

Тэд арилжааны банкууд 18–19 хувийн хүүтэй зээл олгоод дээр нь давхар хүү тооцож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж, Монголбанк ард түмний биш банкуудын талд ажиллаж байна хэмээн шүүмжиллээ.

Ахмадуудын гол шаардлага:

1. Тэтгэврийн зээлийн хүүг 12%-аас хэтрүүлэхгүй хуульчлах.

2. Давхар хүү тооцохыг зогсоох.

3. Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.253
    2025/08/14

    Нэм

    Хариулах
  • 66.181.186.136
    2025/08/13

    Нэм нэм нэм хүү бууруулахыг дэмжиж бна

    Хариулах
  • 66.181.160.68
    2025/08/13

    Хүүг буулгаж 1,5сая болгохыг дэмжиж бна

    Хариулах
    • 66.181.161.7
      2025/08/14

      Дэмжиж байна????????

  • 66.181.186.136
    2025/08/13

    хүүг буулгаж 1сая 500 төгрөг болгохыг дэмжиж бна 689.0 төг хаанаа ч хүрэхгүй бна дэмжиж бна дэмжиж бна

    Хариулах
    • 66.181.161.7
      2025/08/14

      Дэмжиж байна????

  • 59.153.86.62
    2025/08/13

    Ахмадууд арай л дэндүү хэцүү амьдарч байна идэх уух нь хязгаартай зээл олдохгүй аргаа барж тэднийг сэтгэл санааны дарамттай бор хоног өнгөрүүлж хоол эмээ хүчирэхгүй хэцүүдэж байна зүгээр гэрийн хорионд эрх чөлөөгүй хөдөлмөрийг нь хүртэл үнэлэхгүй байна НҮБ-д хандвал таарна арай юмаа

    Хариулах
  • 66.181.176.156
    2025/08/13

    2020 оноос өмнө тэтгэвэрт гарсан ээжүүдэд хүүхдийн тоогоор жил нэмсэн Гэтэл 2020 оноос өмнө тэтгэвэрт гарсан олон хүүхэдтэй ээжүүдийг ялгаварлан үзсэн асуудлаа эргэн харж үзээсэй

    Хариулах
    • 66.181.176.156
      2025/08/13

      2020 оноос хойш