Хурд группын туслан гүйцэтгэгч компанийн захирлаар ажиллаж байсан Дамжингийн Отгонбаяр гэгч нь тус группын барьсан төслүүдээс байр зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлдсэн байдаг. Өдгөө түүнийг Монгол Улсад төдийгүй Олон улсад эрэн сурвалжилж байна.
Д.Отгонбаяр нь эхнэр Э.Гэрэлмаагийн хамт залилан хийж, иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм. Д.Отгонбаяр нь 2014 он хүртэл цагдаагийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд 2014 оноос эхлэн Хурд группын туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байдаг.
Харин эхнэр Э.Гэрэлмаа гэгч нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокуророор ажиллаж байжээ. Түүнийг залилангийн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байгаа юм.
Олон хүн хохирсон онц ноцтой тус хэрэгт Хурд группын зарим удирдлага, ажилтнуудыг шалгаж байна.
Одоогоор 20 орчим хохирогч 10 гаруй тэрбумын хохиролтой байгаа юм. Тус хэргийн талаархи дэлгэрэнгүй баримттай мэдээллийг цувралаар хүргэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1960 дуудлага мэдээлэл иржээ
Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна