Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун 4 зам дагуух явган хүний замын шинэчлэлт болон тухайн байршилд газар доор кабелийн худаг, сувагчлалын ажил, ил кабелуудыг цэгцлэх ажил хийгдэж байгаа талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Баруун 4 замын орчим буюу Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуурх кабелийн худаг, сувагчлалын ажлыг хийхээр шоо хэлбэрийн хуучин явган замыг хуулсан. Өнөөдрөөс газар доорх кабелийн худаг, сувагчлалын ажлыг эхлүүлнэ. Энэ ажил 1996 оноос хойш 29 жилийн дараа Улаанбаатар хотод газар доорх кабелийн худаг, сувагчлалын өргөтгөл хийж байгаа ажлуудын нэг нь болж байна. Ажил дууссаны дараа хуучин шоогоор хийсэн явган замыг чулуугаар солино.
Шоогоор хийсэн явган замыг “Тамын шоо” ч гэж нэрлэдэг. Учир нь энэ зам дээр хүүхдийн тэрэгтэй, тэргэнцэртэй хүн явахад хүндрэлтэй байдаг. Өсгийтэй гутал, дупльтэй эмэгтэйчүүд ч энэ замаар явахад ямар хэцүү байдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас энэ хэсгийн явган замыг солих талаар иргэдээс гомдол их ирдэг байсан. Газар доогуурх кабель сувагчлалын ажил дууссаны дараа монголд хийсэн чулуун хавтангаар явган замыг шинэчлэхээр төлөвлөж байна. Энэ мэтчилэн Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудыг юу хийх гэж байгааг нь мэдэхгүй, ойлгоогүй байж улстөржүүлэх зорилгоор харлуулахгүй байхыг хүсэж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна