Ерөнхий сайд Г.Занданшатар замын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн явцтай газар дээр нь танилцах ажил үргэлжилсээр байна. Манай улсын аялал жуулчлалын гол маршрутын нэг болох Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцлаа.

Төслийн бүтээн байгуулалт өнгөрсөн оны 6-р сард эхэлсэн. Одоогоор гүйцэтгэл 27 хувьтай үргэлжилж байна. Нийт 54.18 км урттай зам тавих бөгөөд ус зайлуулах 94 хоолой, 2 гүүр барина. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /66.4 тэрбум төгрөг/ төслийг санхүүжүүлж буй бөгөөд Бридж бюлдинг ХХК, Их богд зам ХХК, Их харгуйн зам ХХК тус тус гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Уг зам ашиглалтад орсноор Шаргалжуут рашааныг зорих иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцжээ. Төслийн үр дүнд орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх, аялал жуулчлалын бүс өргөжин тэлэх юм. Ирэх оны 11-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1960 дуудлага мэдээлэл иржээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна