Туркменистан Улсын Аваза хотноо болж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Гуравдугаар хурлын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны асуудлаарх Сайд нарын уулзалт боллоо.
Шинжлэх ухаан, технологи, инновац нь ДГХБО-д эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (ТХЗ) хангах асар их боломж олгодог. Гэсэн ч эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийн хомсдлоос шалтгаалан технологийн үр шимийг бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байна.
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд шинжлэх ухаан, инновац, технологийн бодлогыг стратегийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд өргөн хүрээний түншлэл бий болгож, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх шаардлагатайг уулзалтаар онцоллоо.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өнгөрсөн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тээврийн коридорууд, эрчим хүчний сүлжээ, дижитал дэд бүтцийг өргөжүүлэх чиглэлд дэвшил гарсан ч шаардагдах хөрөнгө нь ДГХБО-уудын дотоод нөөц, хөгжлийн тусламжаас давсан хэмжээтэй тул, шинэлэг, төрөлжсөн санхүүжилтийн шийдэл шаардлагатай гэж үзэж байна.
Мөн Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны таван тодорхой жишээг танилцуулж, Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Латин Америк, Африкийн улсуудын сайн туршлагуудыг онцоллоо.
Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал энэхүү уулзалтад оролцож эдийн засгийн сул талаа даван туулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах тухай үг хэллээ.
Мөн дижитал эдийн засагт далайд гарцгүй хөгжиж буй орнуудын оролцоог өргөжүүлэхийн чухлыг онцолж, уулзалтад Монголын улсын сайн туршлагыг хуваалцахын зэрэгцээ далайд гарцгүй орнуудын хамтын сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар санал солилцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна