Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар “…Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой, ил тод нээлттэй хийнэ” гэж шийдсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “…Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий” хэмээсэн нь олны анхаарлыг татав. Уг нь, тэрээр үүний араас “…Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэд, татвар төлөгчдөөсөө асууж, санал авч шийдвэрлэнэ. 2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстой. Ирэх наймдугаар сарын 1-нээс олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулах, санал асуулгад иргэд, татвар төлөгчдийн оролцоог хангаж ажилла” гэж холбогдох албан тушаалтнуудад анхааруулсан.
Гэхдээ, олон нийт Ерөнхий сайдын “төрийн мөнгө”-тэй холбоотой хэлсэн үгийг цахим сүлжээнд “сэвж” бие биедээ хүргэж байв.
Тэгвэл, Ерөнхий сайдын энэ үгийг зарим нь “…Ирэх 2026 оны төсвийн зарчмыг зарлахаас гадна, Увс аймгийн 100 жилийн ойн наадмын үеэр болгоомжгүй ам алдсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд зориулсан” гэж тайлбарлаж байна.
Учир нь, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Увс аймгийнхаа 100 жилийн ойн наадмын үеэр хэвлэлд “…Бид Увс аймгийнхаа 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд багагүй хичээл зүтгэл гаргасан. Тухайлбал, 1400 гаруй хүн биет болон биет бусаар 11 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хандивлажээ. Энэ мэтчилэн нутгийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд хүн бүр бололцоо, хүчээрээ сэтгэл, зүрх, цаг, хүч хөдөлмөрөө зарцуулсан. Ойн арга хэмжээг угтаж бид орон нутгийн болон улсын төсвийн 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймгийн наадмын талбай, морь барианы газар зэрэгт зарцуулсан. Тухайлбал, 4.5 тэрбум төгрөгөөр Цэнгэлдэх орчмын газрыг тохижуулж, дэд бүтцийг шийдвэрлэх ажил хийсэн. Энэ ажлыг хийхэд Барилга хот, байгуулалтын сайд асан Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын хүмүүс чухал нөлөө үзүүлсэн. Бид гурав нийлж 4.5 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт суулгасан. Мөн, Улаангомын Төв цэнгэлдэх орчмын тохижилт цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд миний сайдын багцаас 2.0 тэрбум төгрөг гарсан” гэсэн юм. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн энэ үгэнд олон нийт ихээхэн эгдүүцсэн. Одоо ч шүүмжилсээр байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна