Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас говийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Цаашдаа аравдугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас хүйтэн, говийн аймгуудын нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол арваннэгдүгээр сард зүүн аймгуудын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Есдүгээр сарын агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр олоон жилийн дунджас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн зүүн өмнөд, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Аравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь-Алтайн хойд, Завханы ихэнх, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Арваннэгдүгээр сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна