Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.07.29) Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Маяа Риникертэй албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцар улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түнш бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэхийг эрмэлздэг гэв. Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Швейцарын Холбооны Улстай хамтран үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж ирсний дотор Швейцарын парламентын хууль тогтоох үйл ажиллагаа, түүний дотор олон нийтийн санал асуулга явуулах, шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэндээ талархалтай байдгаа илэрхийллээ. Цаашид хууль тогтоох байгууллага, түүний Тамгын газар хоорондын харилцааг өргөжүүлэх, харилцан сонирхсон салбаруудад бодит хамтын ажиллагаа өрнүүлэхэд УИХ-ын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллана гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна