Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой болж байна. Энэ үеэр тус аймгийн отгон аварга Д.Сумъяабазартай цөөн хором ярилцлаа.
-Халхын анхдугаар Богдын мэлмий гийсний 390 жилийн ойн наадам сайхан болж байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Өнөөдөр халхын Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой манай Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод сайн болж байна. Ер нь монголчуудын тусгаар тогтнолтой холбоотой. Нийт монголчуудын эв эеийг хичээх, монгол угсаатны өв соёл, уламжлалыг хадгалсан аугаа түүхэн хүн бол Өндөр гэгээн Занабазар гэж би бодож, дотроо шүтэж, залбирч явдаг. Ер нь оюун санаагаараа дэлхийд гарах, оюун санааны нэгдлийг бий болгох, туурга тусгаар Монгол Улсын өдий зэрэгтэй байгаа нь одоогоос 370 шахам жилийн өмнө бодлого гаргаж, төр ёсны баяр наадам, түүнийг дагасан их эв эеийг бий болгосон хүн гэж боддог. Тэр утгаараа халхын Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн баяр наадамд оролцоод явж байна.
-Таны хувьд энэ жилийн бөхийн байг дааж байгаа юм билээ?
-Анх 1995 онд Өндөр гэгээний 360 жилийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгэхэд 21 настай байсан юм уу даа. Тухайн үед наадмын барилдаанд оролцож чадаагүй, гадаадад хамтарсан бэлтгэлтэй явж байсан. 370 жилийн ойн баяр наадамд нь өөрөө барилдаад, төдийлөн сайн оролцож чадаагүй. 380 жилийн ойд гадаадад томилолттой яваад оролцож чадаагүй юм. Одоо харин 390 жилд нь оролцож байна. Нутаг орныхоо энэ сайхан авшиг шингэсэн Есөн зүйлийн сайхан хөндий, Арвайхээрийн сайхан тал, Өвөрхангайчууд, нийт нутгийн зон олон, сүсэг бишрэлтэй монголын ард түмний хүндлэлийг хүлээсэн энэ их хүмүүний баярт оролцох ёстой гэж бодож байгаа юм. Миний хувьд олон жил улсын баяр наадамд барилдахдаа Өвөрхангай аймгийн гэж овгийн минь дуудагдаж ирсэн нутаг минь. Тийм учраас энэ их хүмүүний мэлмий гийсэн их ойд оролцохдоо бөхийн байг нь дааж байгаа хэрэг. Монголчууд бид чинь бөхөө хүндэтгэж, соёл уламжлалаа дээдэлдэг ард түмэн шүү дээ.
-Наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Түшээт хан Гомбодоржийн хоёр дахь хөвгүүн Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, төрийн их ёс, наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Нийт Өвөрхангайчууддаа, нийт монголчууддаа Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсэн ойн баярын мэндийг хүргэж байна. Монголын ард түмний эв нэгдэл, өв соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх үндэс суурийг тавьсан дэлхийн хүмүүн бол Өндөр гэгээн Занабазар гэж бодож байна. Нийт монголчууд та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна