Анхдугаар Богд, Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Анхдугаар Богд Жавзундамба хутагт, Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын мэлмий гийсний ой бол Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний үзэл санаа, үндэсний оюун сэтгэлгээ, урлаг, соёл, шашин шүтлэг сэргэн мандсаны түүхэн ой юм. Оюун санаа нь хүчирхэг өв уламжлалтай үндэстэн сэргэн манддаг. 21-р зуунд монгол хүний оюун ухаан, авьяас билиг, суу залийг ертөнцийн чихнээ дуурсгах үндэсний сэргэн мандалтын хүчирхэг, шинэ давалгаа эхэлж байна.
Найман зууны дараа Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгасан нь санамсаргүй үйл явдал биш юм. Энэхүү шийдвэр бол Их Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн алтан хэлхээ мөнхөд үргэлжлэн буйн илэрхийлэл, хөгжин дэвших шинэ эриний дуудлага юм.
”Миний зохиосон соёмбо үсэг дэлхийг бүрхэнэ” гэсэн Өндөр гэгээний бошго биеллээ олж, Монгол Улс энэ онд НҮБ-ын гишүүн бүх улс оронтой дипломат харилцаа тогтоолоо.
Анхдугаар Богдын төрийн хүний холч хараа, саруул ухаан, мэргэн бодлого, удирдагч, дипломатчийн ур чадвар, дорно дахины хос ёсны онолыг хэрэгжүүлэгч гүн ухаантных нь хувьд судлан суралцах, “Занабазар судлал”-ыг шинэ шатанд гаргах цаг ирсэн гэж үзэж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна