Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмоны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Төрийн айлчлалын хүрээнд Душанбе хотноо анх удаа “Тажикистан-Монголын бизнес форум” зохион байгууллаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Тэргүүн Шадар сайд Хоким Холикзода нар форумыг нээлээ.
Форумаар худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэх, учирч буй саад бэрхшээлийг арилгах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, авто болон агаарын тээврийн чиглэл бий болгох зэргийг хэлэлцлээ.


Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг танилцуулж, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл солилцлоо.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хамтран ажиллахаар болсон бол хоёр орны 150 гаруй бизнес эрхлэгч, баялаг бүтээгч хөрөнгө оруулалт, худалдаа, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах боломж эрэлхийлэн, хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавилаа.


Манай улс Тажикистанд тодорхой хэмжээгээр ноос, ноолуур, арьс шир, савхин эдлэл, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж, жимс, жимсгэнэ, нарийн ногоо, хөвөн, хөвөн даавуу зэргийг авдаг юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна