УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудастаа "Тойргийн 78 гишүүн бүрт тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбум төгрөгөөр угжих санал явчихсан байна" хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр "Цаагуур чинь биднийг бөгс бөөр зодоон цохион гэж байх зуур энэ засаг төр чинь УИХ-ын гишүүдээ лоббидож тойргийн 78 гишүүн бүрт тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 ТЭРБУМААР угжих ажлын саналыг маргаашийн дотор өгүүлэх юм явчихсан байна.
Засгийн газар болон Их Хурлын наймаа явагдчихсан байна.
АН, МАН-н тойргийн гишүүд намайг сенсациллаа гээд гишүүдийн чатанд дайрч байна. УИХ-ыг муухай харагдууллаа гэнээ.
Харин ч эрүүл харагдуулж байгаа шүү. Энэ талаар гишүүдийн чат группт шүгэл үлээсэн Х.Баасанжаргал гишүүндээ баярлалаа.
Х.Баасанжаргал гишүүн мэдээлээгүй бол би ч мэдэхгүй мангайгаад л өнгөрөх байлаа. Төсөвт иргэд улс нийгмийн асуудлыг тусгах нь бүх л гишүүдийн үүрэг юм бол яагаад сэмхэн тойргийн хэдэн гишүүдийг тус бүр 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөгт багтаан үүнээс 2026 онд 5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр төсөл арга хэмжээний саналаа төсвийн тухай хуулийн дагуу 2025 оны 7 дугаар сарын 25-ны дотор холбогдох яамд руу албан бичгээр илгээх талаар гишүүдэд мэдэгдсэн байдаг билээ.
Парламент өөрсдийнх нь баталсан хуулийг мөн төсвийг хэрхэн хэрэгжүүлж үр ашигтай зарцуулж байгаад хяналт тавих ёстой атал ханцуйндаа наймаалцах шахам өөрсдийнхөө төслийг оруулчихаад үхсэн баасаа хянаж шүүж суух гэсэн юм бэ" хэмээсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна