"Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, нэгэн компанийн эрх бүхий албан тушаалтан Д.Бямбажав нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ хоёр хүн, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хэлэлцлээ.
Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сард хэлэлцэн гадаадын тусгай албаныхантай хамтран ажилласан гэм буруутөйд тооцсон талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.
Уг хоёр хүнийг 2024 оны гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр ТЕГ-ын Мөрдөн шалгах газрынхан саатуулан шалгаж эхэлсэн юм.
Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрсний дараа ийнхүү шийдвэрлэж байна.
Шүүхээс эл хоёр иргэнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, З.Санждорж ламд есөн жил зургаан сар, Д.Бямбажавт есөн жилийн ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болсон юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Ц.Зориг хэргийн талаар илтгэн танилцуулсан шүүх хурлаас шүүгдэгч З.Санждорж, Д.Бямбажав, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр нь үлдээлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
103.212.119.22
Энэ юун хэрэг вэ? Гандангийн захиалга уу?
Хариулах