Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудаар талууд санал солилцлоо.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тэрээр хөрөнгө оруулалтыг татаж, олон тулгуурт эдийн засгийг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, бизнесийн орчныг сайжруулах багц хуулийн төслийг боловсруулж байгааг дурдлаа.
Мөн уул уурхайн салбарын орлогоос хамааралтай байдлыг багасгахын тулд Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих нь Засгийн газрын зорилтуудын нэг гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Энэ хүрээнд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний борлуулалтыг Америкийн зах зээлд дэмжих зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийг АНУ баталбал Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчдэд том зах зээл нээгдэнэ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.

Монгол Улсад хөрөнгө оруулалт татахын тулд хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг Америкийн худалдааны танхимын төлөөлөгчид хэллээ.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх чиглэлээр Монгол дахь Америкийн худалдааны танхим Засгийн газартай бүх чиглэлээр хамтран ажиллах болно гэдгийг тус танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Жеймс Лиотта мэдэгдлээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна