Өндөр гэгээний даншиг наадамд зодоглохоор улсын аварга О.Хангай тэргүүтэй 240 орчим бөх бүртгүүлжээ

Moderator
2025/07/24

Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээний даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаанд зодоглохоор улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй 240 орчим бөх одоогийн байдлаар бүртгүүлээд байна.

Шинэ цолтнуудаас улсын арслан Э.Батмагнай, улсын харцага О.Наранбаатар нар эхний өдөр бүртгүүлэв.

Цахим бүртгэл өнөөдөр, маргааш буюу долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд мөн үргэлжилнэ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.51
    2025/07/24

    Хөтөлбөр нь байна уу

    Хариулах
  • 202.126.89.51
    2025/07/24

    Увсад олигтой хүн очихгүй юм бна даа

    Хариулах