Наадмын амралттай давхцуулан шөнө дөлөөр хуралдсан Багануурын уурхайн ТУЗ-ийн шийдвэрээр ажлаасаа халагдсан тус уурхайн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалыг өмөөрч уурхайн ажилчид тэмцэл өрнүүлсээр байна. Өнгөрөгч баасан гаригт тус уурхайн ажилчдын төлөөлөл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байрны гадна эсэргүүцлээ илэрхийлэн жагслаа.
Энэ үед уурхайчдын тавьж буй шаардлагыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хүлээж авч хариу өгөхгүй үл тоосон байна. Наадмын маргааш намар гэдэг үг Багануурын уурхайд хамгийн их хамаатай. Учир нь Улаанбаатарчууд бидний цахилгаан, дулаантай өвөлжих эсэх нь энэ уурхайн үйл ажиллагаатай холбоотой. Жилдээ 4 орчим сая тонн нүүрс олборлож, нийслэлийн хоёр, гурав, дөрөвдүгээр дулааны цахилгаан станцуудын 65-70 хувийг, Дархан, Эрдэнэт, Багануурын дулааны цахилгаан станцуудыг ч бас нүүрсээр хангадаг . 1200 гаруй ажилчинтай манай улсын ууган уурхайнуудын нэг. Гэтэл одоо уурхайн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг халах шийдвэрээс болж Д.Түвшинжаргал захирлыг үргэлжлүүлэн ажиллуулах уурхайчдын тэмцэл хаана хүрч шийдэгдэх нь тодохойгүй байна.
Уурхайчдын хувьд толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байрны гадаа эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь хэрэв энэ уурхайн ажлын гүйцэтгэл муу, алдаа дутагдал гарсан гэж байгаа бол удирдлага менежментээр хангаж ажиллаж байсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд ч адилхан хариуцлага хүлээх учиртай гэж ярьцгааж байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалах нь битгий хэл улс төрчидтэй холбогдож санаатай санамсаргүйгээр улстөрчдийн захиа даалгаварыг биелүүлж, томилгоо сандал суудал ярихаас өөр зүйл хийдэггүй гэнэ. “Эрдэнэс Монгол” ХХК нь өөрийн охин компаниудаас хэдэн тэрбумаар менежментийн төлбөр авдаг бөгөөд аль тэртээ 13 жилийн өмнө хэл ам дагуулан байж ЭМ СИ ЭС компаниас худалдаж авсан Гашуун сухайтын автозамын хураамжийг ч энэ компани захиран зарцуулж байна. Эрдэнэс Монгол ХХК-ийн цахим хуудсанд илээр тавигдсан ажилчдын мэдээллийг л хархад 150 гаруй хүний нэрс дурайж байна. Үүний цаана энэ бүртгэлд ороогүй олон хүн ажиллаж байгаа ч гэж хэлэхэд хэлсдэхгүй байх. Энэ олон хүн гавьтай хийсэн ажилгүй өндөр цалин авч байгаа хэрнээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг, бодит баялаг бүтээж жинхэнэ ажлын фронт дээр ажилладаг охин компаниудынхаа уурхайчдаа үл тоох нь зарчимгүй бөгөөд хариуцлаггүй үйлдэл мөн. Ёстой л нөгөө хийхийг нь чи хий аахилхыг нь би аахилья гэдэг үгний утга жинхэнэ утгаараа энэ компанийн үйл ажиллагаатай холбоотой болжээ. Түүгээр ч барахгүй чи үх би амьд үлдэе гэдэг зарчим группын удирдлагууд баримталдаг бололтой. Үйлдвэрлэл эрхэлдэггүй мөртлөө 150 гаруй ажилтан нь юу хийдэг нь мэдэгддэггүй компанийн удирдлага Наранцогтод хэзээ хариуцлага тооцох вэ!
Ажилчдын мэдээлэлтэй доорх холбоосоор танилцана уу https://www.erdenesmongol.mn/m...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
202.21.111.42
Идэж уухдаа бас учиртай бай. Ийм сайн боловсон хүчийг олохгүй шүү. Энэ уурхай ашигтай сайн ажиллахад яагаад дургүйцэж бас ийм юм хийгээд байгаа юм болоо. Болих хэрэгтэй
Хариулах66.181.161.165
Хөл дээрээ босох гэж оролдож байгаа Багануур ХК ийг идэж уух гэж улайрч байна.
Хариулах202.21.111.42
харин тийм