Улс, нийслэлийн хэмжээнд эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг эрчимжүүлж байгаа. Энэ хүрээнд Хог шатааж, эрчим хүч гаргаж авах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар болсон. Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн дагуу зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 18-ны 12:00 цаг хүртэл төслийг барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, баримт бичгийг хүлээн авч, хэлэлцээнд оролцох саналыг 3 компани албан ёсоор ирүүлжээ. Тэдгээр компанийн нэг “Нааново грийн энержи” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцоод, өөрсдийн буруугаас хасагдсан боловч олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл түгээж байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн пэйж хуудастаа мэдэгдсэн байна. Тэрбээр “Худал мэдээлэл түгээж буй “Нааново грийн энержи” ХХК нь зааварчилгааны "3.7.4. Үнийн санал" болон "3.7.5. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г формын дагуу бөглөж ирүүлээгүй тул тус зааврын "4.2. Бүрэн бус материал өгсөн бол татгалзана . . .", мөн Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн журам болох Засгийн газрын 210 дугаар тогтоолын хавсралтад заасан уг материал дутуу тул хасагдсан байна. Хэрвээ төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс сонгон шалгаруулалтад нөлөөлж, шалгарах ёстой компанийг хассан бол тухайн компаниуд холбогдох байгууллагуудад хандаж, хуулийн дагуу ажиллагааг зогсоож шалгуулах боломжтой” гэдгийг мэдэгджээ. Худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг албаныхан анхааруулжээ. Ташрамд, Хог шатааж эрчим хүч гаргах төслийн сонгон шалгаруулалтын процесс нээлттэй явагдаж байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна