“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нар бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан асуудал олон нийтийн төвд байна.
Тэгвэл хохирогчийн эгч тухайн өдөр болсон зодооны бичлэгийг цахим хуудастаа нийтлээд мөн "Монгол Улсад амьд явах баталгаа байна уу?
Миний дүү 2025 оны 7 сарын 18-ны шөнө 3:30 минутын орчимд Cante club-ын гадаа утсаар яриад зогсож байхад нь Цэрэнпунцаг гишүүний хүү Санжаачойпэл түрүүлж тархин тус газар нь цохиж унагааж араас нь Эрэлийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, өөр хоёр залуу (тэднийг хайж байгаа) бүлэглэн зодож танхайрсан болно. Монгол Улсын Эрүүгийн хуульд
3.7 дугаар зүйлд
“Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”
6.4 дүгээр зүйлд
“ Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж тус тус хуульд заасан байдаг.
Гэтэл зарим нэг үзэг нэгтэн бүлэглэн нэг хүн рүү дайрсан хэргийг 40-50 хүний зодоон болгон хувиргах жишээтэй. Тийм зүйл гэж байхгүй шүү. Мөн миний дүү маргаан огтоос үүсгээгүй болох нь бичлэгээс харагдана. Харин хамт явсан найзууд нь салгаад бужигнаж байсныг нь 40-50 хүний зодоон болгохгүй шүү. Ямар ч маргаан үүсэх шалтгаан байлаа гээд хүнийг бүлэглэн зодох нь өөрөө эрүүгийн гэмт хэрэгт тооцно. Жаахан бодитой баймаар байна шүү. Гол асуудал яагаад зүгээр зогсож байхад нь гар хүрч байгаа вэ. Энэ өөрөө зөв үү?
Монгол Улсын иргэн зүгээр гудманд зогсож байгаад цохиулдаг нийгэмд бид амьдрах нь энэ зөв үү тэ. Одооноос эхлээд бидний буруу болгох тактик нөгөө талаас ажиллаад эхэлж. Уучлаарай хүний биед түрүүлж гар хүрчихээд дээрээс нь дөрвүүлээ тал талаас нь нийлж хүний хамгийн чухал эрхтэн болох нүүр, нүд рүү дэвсэлж зодоод, эрүүл мэндээр нь хохироочихоод хуулиас гадуур зүгээр өнгөрөөхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Монгол Улсын Хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой. Хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулж бүлэглэн зодсон хүмүүс та нар хуулийн хариуцлагаа үүр. Монголын төрийн цагдаа, шүүх хэрхэн үнэн зөв шийдвэрлэхийг ард түмэн хараад сууж байгаа шүү.
Мөн би хохирсон дүүдээ Монгол Улсын төрийн цагдаагаас хамгаалалт авмаар байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
66.181.181.67
Наад лалрын янханы үрнүүдийг шоронд хий шоронд хий!!!!!
Хариулах