Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Садыр Жапаров “Ынтымак Ордо” төрийн ордонд албан ёсоор угтан авлаа.
Угтах ёслолын үеэр төрийн ордны урд талбайд хоёр улсын төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөж, хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.




Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.

“Ынтымак Ордо” төрийн ордон өнгөрсөн онд ашиглалтад орсон. Киргизийн уламжлалт соёлын хэв маяг, орчин үеийн архитектурыг хослуулсан бөгөөд тус улсын соёлын баялаг өв, орчин үеийн хөгжил дэвшлийн төлөө тууштай ажиллахыг бэлгэддэг юм байна.
Монгол Улс, Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Киргиз нь 7 сая хүн амтай, Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч нь бүх ард түмний санал хураалтаар зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгогддог бөгөөд Ерөнхийлөгч С.Жапаров 2021 оны ээлжит бус сонгуулиас хойш алба хашиж байна.
Киргизийн эдийн засагт хөдөө аж ахуй, уул уурхай, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, нэхмэл голлодог. Гадаад худалдааны хэмжээ нь 16 тэрбум ам.доллар.
Алт болон хөдөө аж ахуйн түүхий эд, төмөр, шил, нүүрс, цемент голлон гаргаж, суудлын автомашин, газрын тос, байгалийн хий, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг юм байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна