Үндэсний их баяр наадмыг тохиолдлуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэндчилгээ ирүүллээ.
“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд АНУ-ын нэрийн өмнөөс баяр хүргэе.
Дипломат харилцаа тогтоосноос хойших 38 жилийн хугацаанд манай хоёр улс нэгдмэл ашиг сонирхолдоо нийцсэн үр өгөөжтэй түншлэл бүтээсэн.
Бид эдийн засаг, аюулгүй байдал, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилласаар ирлээ.
Ялангуяа “United Airlines” компани Улаанбаатар хот руу нислэг үйлдэж, Америкийн анхны агаарын тээвэрлэгч болсонд бахархаж байна. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарсныг харуулж байна.
Бидний Стратегийн гуравдагч хөршийн түншлэл нь ард түмнийхээ аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахын төлөөх хамтын үүрэг, амлалт, тууштай байдлыг бэлгэддэг.
Миний бие ирэх онд энэ түншлэлээ үргэлжлүүлж, байгалийн баялаг, эрчим хүч, худалдаа зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
202.55.188.85
АНУ манай хоер агаарын шууд харилцаатай болсон нь маш хэрэг. Манай хvмvvс АНУ руу зорчих нь нэмэгдсэн. Мен емнеж солонгосчууд шиг америк жуулчид ирдэг болвол сайн хэрэг. Бас Монгол, Австалийн хооронд шууд нислэгтэй болвол бас сайн байх болно.
Хариулах