ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12162 болжээ

Moderator
2025/07/12

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 12-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12162 хүрээд байна.

Эмчлэгдэж буй хүмүүс

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 3341 хүн
  • Хөнгөн – 51
  • Дунд – 270
  • Хүнд – 20 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  11432, гэрээр эмчлүүлж буй  341, нас барсан долоо, хавьтал болсон нийт 90824 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4769-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2571, 5-9 насны 1541 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан

уриалж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна