Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалаас баяр наадмын талаарх сэтгэгдлийг нь авлаа.
-Сайхан наадаж байна уу. Наадмын нээлт ямар болов?
- Эх нутагтаа 25 жилийн дараа ирж, ээжтэйгээ хамт наадмын нээлт үзлээ. Маш их догдолж байна. Сайхан байна. Сэтгэл догдолж, баярын нулимс гаргасан.
-Япон улсын эзэн хаан манай улсад айлчилж байгаа. Энэ жилийн наадам Япон Монголын харилцааг онцлон харуулж байна?
-Миний хувьд Сумо бөхийн ноён оргилд гарсан. Сумод 45 удаа түрүүлж, эзэн хааны цомыг авсан. Эзэн хаан Монгол Улсад айлчлал хийгээд ирчихсэн байна. Энэ айлчлал хоёр улсын алтан үе болж байгаа. Би өөрөө хоёр улсын гүүр нь болж ажиллана.
-Үндэсний баяр наадам гэхээр танд юу бодогдож байна бэ. Хамгийн дурсамжтай наадмын талаар хуваалцана уу?
-Хөгжилтэй дурсамжтай наадам гэвэл 25 жилийн өмнө наадмаар хүүхдийн барилдаан барилдаж хоёр давж байсан. Хоёр даваад Есөн хөлт цагаан тугаа тойрч байсан. Тэр жил аав маань нэгийн даваанд унасан. Уяачдын наадам дээр аав маань аав хүү хоёрын даваа унаа тэнцлээ гэж хэлж байсан. Ийм хөгжилтэй сайхан дурсамжтай наадам байлаа.
-Энэ жилийн наадмаар ямар бөхийг дэмжиж байна бэ?
-Өнгөрсөн жил үзүүрлэсэн Б.Орхонбаярыг дэмжиж байгаа. Гэмтэл бэртэлтэй байхад Япон улсад бэртэл гэмтлийг эмчлүүлж байсан. Энэ жил наадмаар түрүүлж аварга болоосой гэж дэмжиж байна.
-Таны хувьд дэлхийд сумог таниулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Олон мэдээлэл байгаа. Одоо хэлж ярихад эрт байна. Дэлхийн 200 гаруй улсаас 150 гаруй улс нь өөрийн гэсэн бөхтэй юм байна лээ. Удахгүй сумо олимпын төрөлд орно. Монгол залуучууд ёс суртахуунтай жудагтай амжилт гаргах нь ойрхон харагдаж байгаа. Монгол орны 21 аймгийн өнцөг буланд байгаа Монголын ард түмэндээ сайхан наадаарай гэж хэлмээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
66.181.183.59
welcome
Хариулах