Тулгар төр байгуулагдсаны 2234 жил, Их Монгол улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцлоо.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах Монголын Үндэсний олон нийтийн телевизийн асарт зочилж, наадамчин зон олонд мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрээр, хүн төрөлхтөний соёлын биет бус өв болсон Үндэсний их баяр наадам бол Монгол түмний бахархал төдийгүй төрт ёсны дархлаа, тусгаар тогтнолын илэрхийлэл юм. Энэхүү баярын өдрүүдэд төр ард олонтойгоо ойр байж, итгэлцэл, ойлголцлыг улам бэхжүүлж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлдэг онцгой уламжлалтай хэмээн онцоллоо.
Түүнчлэн УИХ хууль тогтоох, төрийн бодлогыг тодорхойлох, ард иргэдийнхээ хүсэл зоригийг илэрхийлж, нэг жилийг ардаа үдэж буй бөгөөд цаашид ард иргэдийнхээ хүсэл, зорилгод нийцсэн шийдвэрийг гаргаж ажиллана гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна