Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаан Хүй долоон худагт өнөөдөр боллоо.
Энэ жилийн баяр наадамд уралдахаар 225 шүдлэн бүртгүүлснээс 131 нь гарааны зурхай руу хөдөлсөн.
Шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн Заамар сумын харьяат Э.Бямбанямын бор үрээ түрүүллээ.
Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Пүрэв-Очирын төгс зээрд, Айргийн гуравт Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн хөх бор, Айргийн дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач С.Эрдэнэбатын хээр, Айргийн тавд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Ж.Доржсамбуугийн хээр тус тус хурдлав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна