Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байна. Цаашид урт хугацаанд “Стратегийн түншлэл”-д суурилсан хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад БНСУ-ын Элчин сайдыг хамтран ажиллахыг хүслээ.
Ерөнхий Г.Занданшатар БНСУ манай чухал гуравдагч хөрш төдийгүй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.

Тэрбээр Элчин сайд Чой Жин Вонд хандан гурван асуудлыг онцлон хүслээ. Тодруулбал,
10 аймагт нэн хөнгөлөлттэй зээлээр барих “Төвийн дулааны станц байгуулах” төсөл 10 гаруй жил гацсан. Энэ төслийг эрчимжүүлэх, тулгараад буй саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэн шинэ гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллахыг хүсэв. Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээл, бизнесийн өргөн боломж нээх Монгол, Солонгосын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, харилцан үр өгөөжтэй хэлэлцээр байгуулах талаар хамтран ажиллахыг хүссэн юм. Түүнчлэн ховор металын судалгааны төв байгуулах асуудлыг идэвхжүүлэх санал хүсэлтээ илэрхийллээ.

Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, Монголдоо эргэн ирж ажиллаж, амьдрах боломж бүрдүүлэх талаар хоёр санал солилцлоо. Талууд түншлэлийн чухал багана болох харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, Солонгосоос хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт нэгдмэл зорилгын төлөөх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна