Цэргийн арслан Г.Жамбалдорж 2025 оны долоодугаар сарын 13-ны өдрөөс эхлэн бүх шатны барилдаанд бүртгүүлэн барилдах эрх нь нээгдэнэ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, 18 дугаар зуйлийн 18.2, 18.7 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.23, 10.25 дахь хэсэг, Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооны 2025 оны "Хариуцлага тооцох тухай" 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн цэргийн арслан Г.Жамбалдоржийн барилдах эрхийг 3 жилээр хассанг бууруулан 1 жил болгосон байна.
Тамирчдын мэдээлэл дутууг ашиглан тэднийг хууран хориотой эм бэлдмэл хууль бусаар худалдах, нийлүүлэн борлуулдаг этгээдүүдийн мэдээллийг олж тогтоон допингийн хор уршигаас бусад олон тамирчдыг сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн нь түүний хариуцлагын хугацаа буурах гол үндэслэл болсон байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна