Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоон худагт хязаалангийн уралдаанаар эхэллээ.
Энэ жилийн баяр наадамд 256 хязаалан бүртгүүлснээс шүдлэгээ, сэрвээний өндрийн хэмжилтээр 195 хурдан хүлэг шандас сорин уралдав.
Хурдан хязаалангийн уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн үрээ түрүүллээ.
Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Лхагвацэрэнгийн халтар халзан үрээ, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Аймгийн алдарт уяач Б.Гантулгын бор халзан хязаалан, айргийн дөрөвт Архангай аймгийн Чулуут сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ц.Энхболдын халтар үрээ, айргийн тавд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уяач А.Наранбаатарын хурдан хар үрээ давхилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна