Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар болжээ.
Үүнд, иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу “Мишээл сити”, “Дүнжингарав” худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан энэ сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл “Мишээл сити”, “Дүнжингарав” худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд найм, Давааны зөрлөгөөс Хүй долоон худаг /Морь барианы газар/, авто зогсоолоос Хүй долоон худаг хүртэл дөрвөн автобус иргэдэд 8:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх аж.
Мөн баяр наадмын өдрүүдэд үйлчлэх галт тэргээр Давааны зөрлөг хүртэл зорчсон иргэд нийтийн тээврийн үйлчилгээний богино эргэлтийн БЭ:5 “Давааны зөрлөг-Хүй долоон худаг” чиглэлээр үйлчлүүлэн Хүй долоон худаг хүрч, богино эргэлтийн БЭ:7 чиглэлд авто зогсоолд автомашинаа тавьсан иргэд Хүй долоон худгийн төв зогсоол хүртэл үйлчлүүлэх боломжтой юм.
Харин Хүй долоон худаг дахь наадамчин олонд зориулж энэ сарын 10-13-нд Хүй:7-2 “МУБИС-Хүй долоон худаг” чиглэлд таван их багтаамжийн автобус, мөн энэ сарын 11,12-нд “Төв цэнгэлдэх-Хүй долоон худаг” чиглэлд 10 автобус үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
Мөн энэ сарын 11, 12-нд Улаанбаатар хотын бүх суурьшлын цэгээс Төв цэнгэлдэх хүрээлэн хүрэх боломжоор ханган 45 чиглэлийн 271 тээврийн хэрэгсэл “Мишээл сити”, “Дүнжингарав” худалдааны төв, Гандийн гудамж, Нийслэлийн гудамж, 120 мянгатын зогсоол хүрэх төлөвлөлтийг боловсруулан бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.
Өөрийн оршин суудаг суурьшлын бүсээс “Мишээл сити”, “Дүнжингарав” худалдааны төв хүрсэн иргэд богино эргэлтийн БЭ:1 “Мишээл сити-Төв цэнгэлдэх /Хурд хороолол/, БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх /Суруга/” чиглэлийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна