Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас нийгэм, эдийн засагт эерэг өөрчлөлт түүчээлж буй үндэсний тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийг жил бүр тодруулдаг уламжлалын дагуу 2024 онд амжилт, ололтоороо тэргүүлсэн “ТОП-100 ААН”-ийг олон нийтэд зарлалаа.
Топ аж ахуйн нэгжийн жагсаалтад 10 жилийн турш багтаж ирсэн Төрийн банкны тухайд, энэ удаад төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийн зургаадугаарт эрэмбэлэгдэж, амжилтын буухиагаа үргэлжлүүллээ.
Төрийн банк нь улс орон даяар байрлах 500 салбар нэгж, 4000 орчим ажилтныхаа хамтын хүч оролцоогоор 2.7 сая харилцагчид банк санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэн ажилладаг системд нөлөө бүхий банкны хувьд, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч, өнгөрсөн онд бодлого, үйл ажиллагаагаа шинэ түвшинд тодорхойлсон билээ. Үүний үр дүнд банкны зээлийн багц өмнөх оноосоо 44 хувиар тэлээд байна. Тэр дундаа тогтвортой хөгжлийг дэмжих зээлийн багцын үлдэгдэл 2024 онд 90 гаруй хувиар нэмэгдсэний дотор зөвхөн ногоон зээлийн багцын үлдэгдэл 108 хувиар өссөн онцлох үзүүлэлттэй байна.
Төрийн банк нь одоогоос 16 жилийн өмнө 130 гаруй тэрбум төгрөгийн активтайгаар үүсгэн байгуулагдсан бол өдгөө нийт активын хэмжээ 6.2 их наяд төгрөгт хүрээд байна. Мөн 2024 онд түүхэн дээд буюу 108 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар төрийн өмчит компаниудаа манлайлан ажиллажээ. Банкны цэвэр ашгийн тухайд, сүүлийн гурван жилд 300.0 тэрбум төгрөгт хүрч, үүнээс 146.0 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилсан байна.
Төрийн банк нь жил бүр улсын төсөвт төвлөрүүлсэн татвар хураамж, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, орлого, ашиг, хөрөнгийн хэмжээгээрээ манлайлж, байгуулагдсан цагаасаа хойш ийнхүү “ТОП-100 ААН”-ийн жагсаалтад багтаж, амжилтаа бататгасаар байна.
Үүгээр зогсохгүй Бизнес инкубатор төвөөрөө дамжуулан эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон 32,500 гаруй бизнес эрхлэгчид сургалт явуулж 10,000 шахам бизнес эрхлэгчийг бойжуулах хөтөлбөртөө хамруулаад байна. Түүнчлэн улс орныхоо ирээдүй болсон 216,400 гаруй оюутан сурагчид санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулж, санхүүгийн мэдлэг боловсролтой, тогтвортой хөгжлийг эрхэмлэгч иргэн бүхий Монгол Улсыг цогцлооход анхааран ажиллаж байна.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна