Тив Дэлхийн хамгийн том загварын компанийн менежер Монголд буулаа. Монгол байтугай олон улсын загварын салбарын мөрөөдөл энэ компанид тоогдохыг мөрөөддөг билээ. Загварын салбарын Холливүүд л гэсэн үг дээ. Товчхондоо бидний сайн мэдэх Cindy Crawford & Kendall Jenner гэх алдартнуудын менежментийн компани. Үүнээс гадна 5,000 гаруй алдартнууд эгнээнд нь байдаг юм. 1972 онд байгуулагдаж байсан энэ түүхт байгууллага 53 жилийн дараа Монгол улстай хамтран ажиллахаар модeль О.Билгүүний Models Management World-той 2 жилийн өмнө гэрээ байгуулсан юм. Ингээд Монголыг төлөөлөх шинэ нүүр царайг тодруулахаар Elite Model World-с зохион байгуулдаг 42 жилийн түүхт Elite Model Look тэмцээнээ зохион байгуулахаар Монголд буугаад байна.
Дэлхийн 60 гаруй улс бидний өмнө боломж болон нээгдсэн түүхэн цаг хугацаа тохиож байна. Монголын залуусын мөрөөдөлд гэрэл, итгэл нэмэх аян зам минь тууштай үргэлжилнэ гэж Модeль О.Билгүүн өөрийн цахим хуудсаар мэдээллээ.

Дашрамд #???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????? ын хүрээнд олон сайхан үйл явдлууд болж байгаа. Маргааш буюу 7-р сарын 8-ны үдэш Монголд анх удаа "Mongolia Fashion Gala Awards" дээд зэрэглэлийн улаан хивсний ёслол Богд хааны ордон музeйд болох бөгөөд загварын салбарын дэлхийн шилдэг мeнeжeр энэхүү үйл ажиллагаанд оролцоно
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна