Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11429 хүрээд байна.
Эмчлэгдэж буй хүмүүс
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 10.076, гэрээр эмчлүүлж буй 792, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4591-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2336, 5-9 насны 1464 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Хурд хэтрүүлсэн А.Отгонбаатарын жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торголоо
Валют солиулахаар 244 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэв
“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Швед улс руу хийгдсэн еэвэнгийн экспортын хэмжээ хамгийн өндөр байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна