Улсын хэмжээнд өчигдөр ой хээрийн таван түймрийн дуудлага шинээр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр суманд бүртгэгдсэн. Уг түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Мөн гурван түймрийг бүрэн унтраасан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Мандал сумын түймрийг унтраажээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд найман ой хээрийн түймрийн голомтод Онцгой байдлын 350, орон нутгийн 100 гаруй албан хаагчид ажиллаж байна.
Улсын хэмжээнд он гарснаас хойш 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийтдээ 149 ой хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн. Энэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түймрийг гаралтыг урьдчилан байдлаар тогтоохоор хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байна. Иймээс иргэд аюулгүй байдлаа хангаж, орон нутагт зорчиж, аялал зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлаас урьдчилсан сэргийлэхийг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна