Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 6 газарт түймэртэй байна. Тодруулбал, Үүний 2 нь Хөвсгөл аймагт 2, Сэлэнгэ аймагт 3, Төв аймагт 1 түймэр гарчээ. Эдгээр нь бүгд ойд гарсан байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн Тэргийн голд түймэр гарсныг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар зургаадугаасарын 19-ний өдрийн 19:10 цагт сансрын зургаар илрүүлсэн юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан албан хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын нийт 63 хүн, 2 автомашин, 4 морьтойгоор уг түймрийг зургаадугаар сарын 24-ний өдрийн 09:25 цагт цурманд орууллаа. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Доргонтолгойд зургаадугаарсарын 22-ны өдрийн 11:32 цагт гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газар, 36 дугаар анги, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Хүдэр сум дахь аврах салбарын албан хаагчид, Тужийн нарс байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хамтран унтрааж байна. Тэд 4 бүлэгт хуваагдан, түймрийн баруун урд, баруун, зүүн хойд, баруун хойд хэсэгт ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Урд-Агяа тайгад түймэр гарсныг зургаадугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагт сансрын зургаар илрүүлсэн юм. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, байгаль хамгаалагч нар уг түймрийг унтрааж байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Санданшовх гэдэг газарт зургаадугаар сарын 23-ны өдрийн 13:30 цагт гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газар, Түшиг сумын мэргэжлийн ангийнхан хамтран, 6-р сарын 24-ний өдрийн 19:05 цагт цурманд оруулав. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн нутагт орших Товхонхан уулын ард түймэр дэгдсэнийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар зургаадугаар сарын 23-ны өдрийн 16:40 цагт хиймэл дагуулын зургаар илрүүлжээ. Үүнийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд хамтран, түймрийн зүүн болон баруун хойд талд ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн Жологийн эхэнд түймэр дэгдсэнийг хиймэл дагуулаас авсан зургаар ирүүлжээ. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” нисдэг тэргээр өчигдөр өдрийн 14:00 цагт тийш очиж шалгахад, түймэр гарсан нь тодорхой болсон аж. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын 43 албан хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” нисдэг тэргээр түймрийн голомтонд буулгалаа. Гал сөнөөгчдийг 15:25-20:04 цагийн хооронд 2 удаа нисдэг тэргээр зөөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна