“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

Moderator
2025/06/24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо мөн хуралдаж, дээрх хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн юм. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 20-нд өргөн мэдүүлсэн юм.  Хуулийн өөрчлөлтөөр 11 хороо, есөн санг татан буулгана. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулт асууж хариулт авав.

“Засгийн газар эхлээд бүтцээ дараа нь бүрэлдэхүүнээ оруулж ирэх ёстой”

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 -Нэгдүгээрт, тав хоногийн дотор Засгийн газрын бүтцээ оруулж ирж байна. Уг нь бүтцээ оруулж ирж байж бүрэлдэхүүнээ оруулж ирэх ёстой. Өмнөх Засгийн газрын бүтцээр явж байгаа гэж хэлээд оруулж ирсэн. Энэ бол асар том хуулийн хулгай. Хоёрдугаарт, өнгөрсөн бүтэн сайн өдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж тэтгэврийн зээлийг хуучнаар өгөхөөр болсон. Даваа гарагт хэвлэлийн хурал хийнэ гэж амласан. Хэрвээ пүрэв гарагт хэвлэлийн хурал хийхгүй бол би тав дахь өдрөөс жагсаал зохион байгуулахаар уриална. Манай ахмадууд гараад ирнэ. Ахмадууд бурхан боллоо гэхэд өрийг хүүхдүүд нь төлдөг. Ямар ч эрсдэлгүй зээл.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад энэ хууль мөрдөгдөөгүй. Та энэ саналаа хэлээд зассан бол болох байсан. Өнөөдөр өдөр хоногоор дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж байна. Анх томилогдож байх үеийн төсвийн орлого 2.3 их наядаар тасарсан байсан бол долоо хоногийн дотор нэг их наядаар нэмэгдэж, 3.3 их наяд төгрөгөөр орлого буурч байна. Энэ өөрчлөлтийн эрин үед хуулиудаа өөрчлөөд явах боломжтой.

Худалдааны яам байгуулах боломжгүй юу?

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Хамгийн том ажил олгогч Засгийн газар боллоо гэж Ерөнхий сайд та хэлж байна. Бүтцийн хуулиа эхэлж оруулж ирээд дараа нь Засгийн газраа байгуулсан бол зүгээр байсан. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг цаг хугацаа харуулах биз. Хууль нь өмнөө орж ирсэн бол санал хэлэх гээд байсан юм. Цомхон, цаг үедээ зохицсон Засгийн газар байгуулахаар оруулж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байсан. 2015 онд Хятад улс Цахим худалдааны тухай хуулиа баталж байсан. Бид цахим худалдааг зохицуулах эрх зүйн орчингүй явж ирлээ.  Худалдааны яам байгуулах байсан болов уу гэж боддог. Цахим орчинд худалдааны салбар хил хязгааргүй болж гадагшаа урсаж байгаа мөнгөн гүйлгээг яаж хянах вэ. Гаальтай каргогоос хэрхэн татвар авах вэ. Зохицуулалт байхгүйгээс үндэсний үйлдвэрлэгчээсээ илүү ашиг олдог орчинд амьдарч байна. Энэ асуудалд ямар байр суурь баримтлах вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлэг дээр ямар нэг хуулийн зөрчил байхгүй. 2021 онд Засгийн газрын гишүүдээ томилоод Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй явж байгаад жилийн дараа өөрчлөлт оруулж байсан жишиг бий. Хоёрдугаарт, Нэмүү өртөг нэмдэг үндэсний үйлдвэрлэлийн салбар хохиролтой, худалдааны бодлого алдагдсан. Худалдааны яам, Экспорт, импортын зөвлөл, хороо, Экспорт, импортын банк, гааль гэсэн цогц тогтолцоо байж худалдааны схем, худалдааны эрх зүйн орчин бүтэц тогтолцоо ажилладаг журамтай. Харамсалтай нь, 30 жилийн гажуудлыг нэг өдөр өргөс авсан юм шиг засах боломж алга.  Эдийн засаг хөгжлийн яамыг шинээр байгуулж, худалдааны бодлогоо зангидая гэж төлөвлөж анх эдийн засгийн хөгжлийн бодлого тогтвортой байна гэсэн үндсэн санааг Үндсэн хуульд оруулсан. Үсрэнгүй хөгжлийн загварыг цахим  шилжилтээр хийх бололцоотой. Үүнд бид онцгой анхаарч ажиллана.  Цахим худалдааны хуулийг өргөн барих ёстой гэсэн санаачлагыг дэмжиж ажиллана.

“Хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож өгөөч”

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: 

-Даахгүй нохой булуу хураана гэж дарга нарын тоо хэрээс хэтэрсэн юм билээ. Гурван сарын өмнө жилд малаа нэг тоолчихдог юм чинь дарга нараа тоолъё гэтэл тоогоо алдсан. Зөвхөн төрийн албанд байдаг дарга нарын тоо ирчихдэг. Гэтэл менежер, зөвлөх зэрэг хэрээс хэтэрсэн байна. Хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож өгөөч гээд УИХ-ын 68 гишүүнтэй нийлээд Ерөнхий сайдад өргөн барьсан ч хав дараад өнгөрсөн. Хэмнэлтийн хууль нэрээр нэгж дээрх ажлыг гацаагаад байна. Үүнийг яаралтай болиулж өгөхгүй бол дүүргийн иргэдийн хурал Засаг даргын бүтцээсээ том болчихсон байна. Улс төрийн намд өөрчлөлт оруулж хатуу гишүүнчлэлийг гаргаж ирэхгүй бол 126 гишүүнтэй болсноос хойш шадар туслах, зөвлөх гэх мэт нэмэгдээд байна. УИХ-ын гишүүний тоог 100 дотор оруулах ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, сандал суудал ярьж байх хооронд элсэлтийн шалгалт боллоо. Нийт 42 мянган сурагч оролцлоо. Нэлээд хуудуутай, асуудалтай шалгалт боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар та мэдсэн үү, мэдээлэл авсан уу. П.Наранбаяр сайд өөрийгөө өмөөрч, арьсаа хамгаалсан мэдээлэл маш олон удаагийн давталттай хийж байна. Монголын ирээдүйн төлөө УИХ-ын гишүүд бид дуугарч дуу хоолойгоо нэгтгэмээр байна. Асуудал гаргасан Боловсролын сайдад хариуцлага тооцохыг мянга мянган багш нар шаардаж байна. Гүйцэтгэлийн үнэлгээ, элсэлтийн шалгалт бүгдийг самраад хаялаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Элсэлтийн шалгалттай холбоотой нийгэмд үүссэн асуудлаар Боловсролын яаманд үүрэг өгч, сайд нь хянаж шалгаад хэвлэлийн мэдээлэл хийсэн.  Нийт 43318 хүн шалгалт өгсөн, 50-60 хувь нь тэнцсэн нь улсын дундажтай ойролцоо. Шалгалтыг үндэсний хэмжээнд 50 төвд зохион байгуулсан. Эмч, үйлчлэгч, цагдаа хяналт тавьж ажилласан. Тест нь задарсан асуудал байхгүй, долоон сурагч гар утастай орж хураагдаж, шалгалтаа тэглэсэн зөрчил гаргасныг эс тооцвол, зөрчилгүй гэсэн мэдээллийг өгсөн. Гэхдээ бид энэ чиглэлээр холбогдох газруудтай хамтран шалгалт хийж байна. Алдаа дутагдал гарсан бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг сайдад нь үүрэг болгосон.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (89)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.148
    Өчигдөр

    Хэрэггүй баахан махан идэштэнгүүд дээр гарч хулгай хийх гээд цөөлсөн дээр зөв

    Хариулах
  • 122.201.31.227
    Өчигдөр

    зөв

    Хариулах
  • 202.179.3.33
    2025/06/26

    УИХ-ын гишүүний тоог цөөлөх, 76 болгох, шүүгч нарын үндсэн цалинг буулгах 2500,0 байхад болно. УИХ-ын гишүүдийн үндсэн цалинг мөн адил 2500,0 болгох, мөн коксжсон нүүрс Хятадаас бүү ав, зүгээр Монголынхоо түүхий нүүрсээ хэрэглэх

    Хариулах
  • 202.126.89.196
    2025/06/26

    Машмзөв

    Хариулах
  • 103.57.92.214
    2025/06/26

    Б.Дэлгэрсайханг л зайлуулж хайрла

    Хариулах
  • 103.57.92.214
    2025/06/26

    ЗТЯ Борхүүгийн Дэлгэрсайхан жинхэнэ ашиг авилага сонирхолын зөрчилтэй. Тээвэрчидийн ажлыг төмөр замруу булааж байгаагын ганцхан жишээ; Уул уурхайн хөдөлгөх хүч болох түлш тээврийн машинуудыг жин тонн олон улсын стандарт нэрийдлээр өртэй зээлтэй олон тээвэрчин залуусыг ажилгүй болгоод байна. Бид амьдрах амьд явах ч араггүй боллоо.

    Хариулах
  • 66.181.189.215
    2025/06/26

    Зөв

    Хариулах
  • 202.126.90.247
    2025/06/25

    Зөв

    Хариулах
  • 66.181.178.130
    2025/06/25

    Zuv!!! Demjij bn

    Хариулах
  • 129.222.95.121
    2025/06/25

    Zow

    Хариулах
  • 66.181.161.252
    2025/06/25

    Цөөлөх хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.91.207
    2025/06/25

    Зөв шүүдээ анхнаасаа 126 буюу 76чинь ихдээд байсан зөв дэмжинэ

    Хариулах
  • 66.181.160.84
    2025/06/25

    zow

    Хариулах
  • 169.197.141.8
    2025/06/25

    гишүүн тоог цөөлөхийг дэмжнээ

    Хариулах
  • 202.126.91.6
    2025/06/25

    Мөнхтуяа чи их хуралд суух эрхгүй бас нүүргүй хүн. Багш нарын нэр хүндийг уландаа гишгэсэн луйварчин. Багш нараас авдаг татварын тайлангаа шалгуул. Чамд болон чиний нөхөр Мөнхбаатарт татвар төлдөг өө Багш нар зогсоо.!!!

    Хариулах
  • 202.126.91.6
    2025/06/25

    Зөв

    Хариулах
  • 103.57.93.45
    2025/06/25

    songuuliin huulind uurchlult hiij gishuudiin toog tsuuluye

    Хариулах
  • 202.126.89.140
    2025/06/25

    зөв бүүр 21 аймгийн 1 төлөөлөл дээр нь сонгуулийн төсөвийг улсаас гаргадаг болох хэрэгтэй 5 сая төгрөг байхад л болно

    Хариулах
  • 79.221.164.18
    2025/06/25

    цөөхөн чадварлаг гишүүд л хэрэгтэй 50 хэтрэхгүй байсан дээр…

    Хариулах
  • 202.126.88.170
    2025/06/24

    Цөөл 126 ямар ашиггүй ард түмэн улам доройтож томчууд идэж татвар бүх юм үнийг хөөрөгдөл ард түмэн бүсээ чангалж идэх хоолтой хоолгүй өрнөөс өрний хооронд амьдарж байна

    Хариулах
  • 66.181.161.175
    2025/06/24

    Цөөлөх нь зөв

    Хариулах
  • 122.201.31.183
    2025/06/24

    цөөлөх нь зөв

    Хариулах
  • 122.201.31.135
    2025/06/24

    Tsooloh heregtei shvv

    Хариулах
  • 103.212.116.200
    2025/06/24

    demjij bna ene ajlig yaraltai ehluuleh herwgtei

    Хариулах
  • 103.229.121.202
    2025/06/24

    Зөв зөв гудамжны хуцдаг баатарууд орчихсон чадваргүй толгойны бяр хүрэхгүй хэрүүлч нар монгол улсыг сүйрүүлж бна.Зардал хангамж нь ч дийлдэхгүй улсын төсөв уйлж бна

    Хариулах
  • 103.212.162.176
    2025/06/24

    Зөв дэмжиж бна

    Хариулах
  • 122.201.31.221
    2025/06/24

    zow

    Хариулах
  • 122.201.31.207
    2025/06/24

    Зөв зөв дэмжиж байна.

    Хариулах
  • 66.181.177.60
    2025/06/24

    Дэмжиж байна цөөхөн байхдаа зүгээр ядаж идэж уух нь арай бага

    Хариулах
  • 103.57.94.92
    2025/06/24

    Энэ гөлөгт хариулт нь ямагт бэлэн байх юм аа. Энэ удахгүй ээ.

    Хариулах
  • 82.132.215.166
    2025/06/24

    Demjij bna 38 baival zugeer dee

    Хариулах
  • 122.201.31.255
    2025/06/24

    Demjij bn

    Хариулах
  • 66.181.161.178
    2025/06/24

    Дэмжиж байна

    Хариулах
  • 202.126.88.182
    2025/06/24

    Дэмжинэ шүү УИХ эх оронч цөөн тооны шударга гишүүнтэй байх хэрэгтэй

    Хариулах
  • 103.212.118.57
    2025/06/24

    Ард түмнийхээ итгэлийг хүлээж гарч ирсэн хүмүүсдээ бус жагсаалтаар гарсан хүмүүсд хариуцлага тооцох ёстой

    Хариулах
  • 103.242.47.14
    2025/06/24

    цөөлөх хэрэгтэй байна дэмжиж байна.

    Хариулах
  • 192.82.65.218
    2025/06/24

    100 ямаанд 60 ухна гэгчээр олон яам олон их хурлын гишүүд

    Хариулах
  • 202.55.188.33
    2025/06/24

    Чанартай хэдэн гишүүн байхад болно чадваргүй олон гишүүдээр яах вэ?

    Хариулах
  • 103.212.163.222
    2025/06/24

    Цөөлөх хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.161.3
    2025/06/24

    Нэг аймаг, дүүрэг төлөөлөөд нэг нэг гишүүнтэй бол зүгээр.цөөлөх хэрэгтэй

    Хариулах
  • 103.229.121.214
    2025/06/24

    Гишүүд дээд тал нь51 хангалттай ,жагсаалты? ? хоолны савнуудыг хасах,амьдрал мэдэхгүй эрхмэдэл сандал ширээний төлөө амиа өгөхөөс буцахгүй цамцгүй шалдан чээжтэы авгай нар,хоосон хөндий банди нар даанч хэрэг алгаа,гишүүд нь цугладаггүй том дугуй танхимийн талд нь өөр байгууллага оруул аар...

    Хариулах
  • 66.181.160.126
    2025/06/24

    Цөөлсөн л дээр

    Хариулах
  • 66.181.185.75
    2025/06/24

    ЕС та яагаад Дэлгэрсайх ан,Чойжилс? ?рэн,Бямбац от,Батцэцэ? ?,Жавхлан нарыг дахин томилж байгаа юм.Хамтарч мөнгө идсэн юмуу.Тэгээд та хийх ажилгүй цомотголыг өөрсдөөсөө хийх хэрэгтэй

    Хариулах
  • 122.201.31.97
    2025/06/24

    Цөөлсөн дээрээ

    Хариулах
  • 202.55.188.110
    2025/06/24

    Хуралдаа сууж ажиллахгүй УИХ-ын гишүүнийг бүрэн татгалзамаар бн.

    Хариулах
  • 122.201.31.133
    2025/06/24

    Зөв хуралдаа суухгүй бол хариуцлага тооцдог болмоор

    Хариулах
  • 66.181.160.110
    2025/06/24

    51 бологоо юун 100 вэ 76 байхдаа хуралдаа суухгүй хулгай хийх болохоор бүгд хяналтай шударга төр хэрэгтэй байна

    Хариулах
  • 122.201.31.118
    2025/06/24

    Зөв

    Хариулах
  • 122.201.31.139
    2025/06/24

    126 гишүүнтэй болоод шал дордсон юун 100 дотор оруулах бүр 52 гишүүнтэй байхад болно! Яамдуудынхаа сайдыг мэргэжлийн хүнээр тавьж болдоггүй юмуу. Заавал УИХн гишүүнээс томилох албагүй баймаар юм. Яасан ч сандал ширээнд дуртай юм бэ!!!.

    Хариулах
  • 202.126.89.231
    2025/06/24

    Demjij bna

    Хариулах
  • 103.229.121.214
    2025/06/24

    Гишүүдийн тоог цөөлөх,жагсаалтыг хасах 51 болгох,юм хийдэггүй хуралдаа суудаггүй гайнуудыг хасах ёстой

    Хариулах
  • 103.229.121.214
    2025/06/24

    Жагсаалтын гишүүдийг бүгдийг нь хамар цаашлаад 51 болгоход манайд хангалттай юуч олон цэцэрхсэн хоолны савнууд хэрэггүй.

    Хариулах
  • 66.181.185.77
    2025/06/24

    Гишүүдийн тоог цөөлөх нь зөв. Бараг хуучин 76-д нь аваач, хуралдаа суухгүй, тийм гишүүд ерөөсөө хэрэггүй.

    Хариулах
    • 202.55.188.86
      2025/06/24

      76-аас багасгасан ч гэмгүй

  • 66.181.190.56
    2025/06/24

    Дэмжиж байна

    Хариулах
  • 66.181.160.30
    2025/06/24

    зөв

    Хариулах
  • 122.201.31.168
    2025/06/24

    Gishvvnii toog hurdan buulgaj ene heden alia Salbadai shig shig turiin Alband bgaa dargantsaruudaa halaad tsuuluud tsomhon bolgoh heregtei

    Хариулах
  • 202.55.188.122
    2025/06/24

    Гишүүдийн тоог цөөрүүлэх зөвөө би дэмжиж бна

    Хариулах
  • 103.57.95.162
    2025/06/24

    УИХ ын гишүүдийн тоог цөөлөх хэрэгтэй 33 гишүүн байхад хангалттай.тэр намын жагсаалтаар гарч ирсэн нөхдүүлийг бүгдийн хасах хэрэгтэй төр одоо хэмнэлт хийх хэрэгтэй шүү.

    Хариулах
    • 202.55.188.86
      2025/06/24

      33 байхад болно доо.

  • 66.181.185.43
    2025/06/24

    Санал асуулгаар хурдан эхлээч. Мартагнуулна аа

    Хариулах
  • 103.140.11.18
    2025/06/24

    Их хуралд гишүүдийн тоо их ашиггүй зардлууд их ард түмнээсээ тасарсан амьдралтай ард түмнээ сонсоочээ ажилгүйдэл өрхийн амжиргаа хүнд байна нийгэмд өрх толгойлсон ээжүүд дийлэнх түрээсийн байр Зээлнээс зээлний хооронд өдрийн ганц хоолтойл амьдарч байна шүү дээ НХХЯ ны сайдаа ядаж амьдралд ойр гишүүнээр сонгоочээ дандаа баячууд их хуралд ороод яахын бид тэдний амьдралаар амьдрахгүй нь ойлгомжтой

    Хариулах
  • 103.140.11.18
    2025/06/24

    Зочин

    Хариулах
  • 202.55.188.82
    2025/06/24

    Их хуралын гишүүдийн тоо дэндүү олон бна . Хуралдаа суухгүй ажилаа хийхгүй . Олон удаа давтамжтайгаар хуралд ирээгүй болон гадаад дотоодод баяр хэсэж явдаг гишүүдийг эргүүлэн татах хэрэгтэй . ИХГ ийг тоонд биш чанарт нөлөлж цөөлөх хэрэгтэй . Хуралд оролцож байгаа гишүүд цөөхөн байдаг шүү . Тал нь ирдэгүй .

    Хариулах
    • 103.10.23.191
      2025/06/24

      Яг зөв татна буулгах хэрэгтэй

  • 103.168.34.40
    2025/06/24

    Zuv

    Хариулах
  • 122.201.31.88
    2025/06/24

    Саын байна уу жагсаалтаар орсон гишүүдийг хасах.мөн хуралдаа суудаггүй хариуцларагүй гишүүдийг хариуцлага ёс зүйтэй байлгах

    Хариулах
  • 59.153.113.86
    2025/06/24

    126 болоод сахил хүртээд шал дордов, ард түмний татвар л нэмэгдлээ, 76 ч их байна, 100 ямаанд 60 ухна

    Хариулах
  • 103.140.11.145
    2025/06/24

    Захын жижиг дүүргийн хурал гэхэд л хурлын дарга,албаны дарга,хэлтэсийн дарга гэх мэт 3,4 н дарга байх юм ийм байж төсөвийн хэмнэлт яриад яахав дээ...

    Хариулах
    • 66.181.178.95
      2025/06/24

      100%

  • 202.21.109.44
    2025/06/24

    76.аас 126 ямарч нэмэр алга бөөн зардал

    Хариулах
  • 202.55.188.44
    2025/06/24

    Yg zuw 21 aimag 9 duurgee tuluulsun bhd l tsuuhuulee Biden boolmoor yum

    Хариулах
  • 202.126.88.64
    2025/06/24

    Маш зөв төрийн албанд шургалсан менежирүүдийг бас араас нь

    Хариулах
  • 122.201.31.28
    2025/06/24

    tsoolih n mash zow. Dorjhand iig hamgin tvrvvnd

    Хариулах
  • 59.153.86.55
    2025/06/24

    Гишүүнээ цөөлөөд талхны ч үнэ мэдэхгүй хар балай ДОРЖХАНДЫГ ХҮРТЭЛ ЗАЙЛУУЛ

    Хариулах
    • 66.181.178.95
      2025/06/24

      100%

    • 202.55.188.86
      2025/06/24

      Яг зөв.Жагсаалтаар орж ирсэнүүдийг хао!.

  • 202.55.188.116
    2025/06/24

    tsolson deree

    Хариулах
  • 122.201.31.248
    2025/06/24

    Доржханд номин хорыг эхний ээлжинд зайлуулаад өгчих

    Хариулах
    • 66.181.178.95
      2025/06/24

      yag unen 100%

  • 122.201.31.138
    2025/06/24

    Цөөлөөд өгөөч ээ

    Хариулах
  • 66.181.161.110
    2025/06/24

    Tsoolson deer ideh hvn 1 bagsaj baiwal ulsad heregtei 21 gishvvntei bollii

    Хариулах
  • 51.195.136.200
    2025/06/24

    Цөөлсөн дээрээ олуулаа байлаа гээд юуч дээрдэхгүй байгаа шүү дэ

    Хариулах
    • 202.55.188.122
      2025/06/24

      Гишүүдийн тоог цөөлөх нь зөв шүү

  • 66.181.161.118
    2025/06/24

    Tsoolson deeree

    Хариулах
  • 202.126.89.253
    2025/06/24

    Gishudin toog tsuulhud demjij bn

    Хариулах
  • 202.55.188.40
    2025/06/24

    Гишүүдийн тоог цөөл

    Хариулах
  • 202.9.41.69
    2025/06/24

    Яг зөв гишүүний тоо доторх бүтцэд өөрчлөлт оруулж байж хэмнэлт эхлэх учиртай

    Хариулах
    • 103.212.117.173
      2025/06/25

      Цөөл