Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар төрийн ордонд сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө. Энэ үеэр Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх үүднээс намын дүрмийн шинэчлэлийг хийж байгааг хэлсэн. Мөн МАН-ын 31-р их хурлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Нам бол энэ ондоо багтаж бид нар намын 31-р Их хурлыг зүйлшгүй хийнэ. Намын их хурлыг бид нар урьдчилсан байдлаар 9-р сард гэж тооцсон. Тиймээс намын дүрэмд 45 хоногийн өмнө хурлыг зарлах ёстой. Энэ агуулгаар бол ойрын өдрүүдэд намын бага хурлыг хийж Их хурлаа зарлах бодолтой байна. Мөн нам их хурлын бүрэн эрхэнд намын даргын асуудал, хяналтын ерөнхий хорооны асуудал, бага хурлын асуудал бүгд байдаг. Тиймээс бүх улс төрийн намуудад энэ асуудал тулж байгаа байх гэж бодож байна. Нөгөө талдаа бол улс төрийн намын тухай хуулиар бол улс төрийн намын удирдах албан тушаалд эмэгтэй квотын асуудал буюу жендерийн асуудал орж ирж байгаа. Энэ бол Монголын улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд их чухал жил болно гэж харж байна. гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна