Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны зургаадугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 883 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 690 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Одоогоор ажиллагаанд 193 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 84 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 34 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлага тооцуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газар, Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүллээ.
Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 9 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна