Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг 2024 он, 2025 оны I улиралд 1,992 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Мал хулгайлах гэмт хэрэг Хэнтий аймагт 361, Дорнод аймагт 288, Архангай аймагт 239, Увс аймагт 210, Сүхбаатар аймагт 106 бүртгэгдсэн нь орон нутгийн хэмжээнд хамгийн их байна.
Харин Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт 109, Баянзүрх дүүрэгт 75, Хан-Уул дүүрэгт 61, Налайх, Багахангай дүүрэгт 23 бүртгэгдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 623 хүнийг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 377 хүнд холбогдох 266 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 623 хүний насны байдлыг авч үзвэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нийт хэрэгт 18 хүртэл насны 5, 18-30 насны 227, 31-44 насны 296, 45-аас дээш насны 95 хүн байна. Хүйсийн хувьд эрэгтэй 601, эмэгтэй 22 хүн байгаа бол, ажил эрхэлдэг 63, тодорхой эрхэлсэн ажилгүй 560 хүн байна.
.jpg)
Яллагдагчаар татагдсан 614 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 55 яллагдагчид цагдан хорих, 37 яллагдагчид хязгаарлалт тогтоох, 1 яллагдагчид барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 520.6 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 66.5 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авсан бөгөөд 935.4 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ.
Шүүхээс 248 хэрэгт 374 шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 277 шүүгдэгчид 1-9 жил хүртэл хугацаагаар хорих ял, 56 шүүгдэгчид 6 сараас 4 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 40 шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 1 шүүгдэгчид ял оногдуулахгүй хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан байна.
.jpg)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна