ХҮН нам ЗГ-ын бүрэлдэхүүнд хамтрах тухай ирүүлсэн Ерөнхий сайдын зөвшилцөх саналыг 97 хувиар дэмжиж шийдвэрлэлээ

Moderator
2025/06/17

Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д суудалтай АН-аас бусад намуудад Засгийн газарт хамтрах саналаа хүргүүлсэн. Энэ дагуу намууд дотоод зөвлөлөө хуралдуулж, дээрх асуудлыг хэлэлцэж буй.

Тэгвэл дөнгөж сая ХҮН намын Төлөөлөх зөвлөл хурал дууслаа. Хуралдаанаар Ерөнхий сайдын саналыг хүлээн авч, Засгийн газарт дахин хамтран ажиллах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 97 хувь нь дэмжжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна