2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани нь Монгол, Оросын төрийн өмчит компанийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд Дорнод аймгийн нутагт орших Мардайн ураны ордын төсөл дээр ажиллахаар төлөвлөж байна.
“Дорнод Уран” ХХК-ийг хамтарч байгуулах тухай асуудал нь 2009 оноос хойш хэлэлцэгдэж ирсэн бөгөөд хоёр улсын ураны салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй дараагийн алхам гэж үзэж болно. Тус компани ойрын хугацаанд ордын техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ хийх шатанд шилжих юм.
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Мардайн орд нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад багтдаг. Судалгаагаар энэхүү ордод 25,000 гаруй тонн ураны нөөцтэй гэж тооцоолсон байдаг.
Төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчин, цацрагийн аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн оролцоо, олон нийттэй харилцах ажиллагаа зэрэгт өндөр ач холбогдол өгнө гэж талууд мэдэгдэж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр оросууд Мардайд газрын дор уусган олборлох буюу Францын “Орано майнинг” компани Дорноговийн Улаанбадрахад ашиглахтай яг адил технологи хэрэглэх юм байна. Энэ технологиор 60 гаруй жил уран олборлоход байгаль орчинд хор хөнөөл учруулсан тохиолдол дэлхий дахинд бүртгэгдээгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна