МАН-ын бага хурал өчигдөр /06.09/ шийдвэрээ гаргаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсны дараагаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д нэрийг нь өргөн мэдүүлэх ёстой. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 39.2-т “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна” хэмээн заасан байдаг.
Бага хурлын дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын өгсөн мэдээллээр Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг өнөөдөр Ерөнхийлөгчид хүргүүлэх аж.Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлсний дараагаар УИХ-ын гишүүд санал хурааж, Ерөнхий сайдыг томилно. Үүний дараагаар Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлж, томилогдсон Ерөнхий сайд шинэ Засгийн газраа байгуулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна