Монголын төрд хорогдох сүүлийн боломж нь болж буй УИХ-ын гишүүн Х.Баттулгатай тэргүүтэй "Жэнко" бүлэглэлийхэн МАН-аас аврал эрэн, төрийн ордноор холхиж байна.
Өнгөрсөн жилүүдэд "Жэнко" бүлэглэл төрийн эрхэнд гарч, дархан эрхэнд нуугдан "татар" ажиллагаагаа тасралтгүй хийсээр ирсэн. Үүний горыг ард иргэд л үүрч байна.
Гэтэл Х.Баттулгын хэргүүд дахин сөхөгдөж ирэх сургаар МАН-аас өршөөл, аврал ирэн уулзах цаг хүсэж, харилцан тохирох болзлыг нэр бүхий хүмүүсээр дамжуулаад байгаа аж.
Х.Баттулгын болзолд УИХ-ын гишүүнээр хэвээрээ үлдэх, өнгөрсөнд шалгагдаж байсан хэргүүдээ дарах, одоо яригдаж буй хэд хэдэн далд төслүүдээ чимээгүй дуусгах гэсэн хэд хэдэн үндсэн нөхцөл тавиад байгаа гэх.
Мөн Х.Баттулга энэ сарын 02-ны шөнө нэр бүхий УИХ-ын гишүүдийг сүрдүүлж, дарамтлан санал өгүүлэхээр хууль бус ажиллагаа явуулж байгаад баригдсан гэдэг.
Ийнхүү "Жэнко" бүлэглэл шинээр томилогдох ерөнхий сайдыг чинь дэмжье, миний асуудлыг "нам дар" гэсэн тохироо хийхээр тэдний фракцын гар, хөлүүд ийнхүү хөдлөөд эхэлжээ. Эхнээсээ Жэнко фракцын гар хөл болсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ерөнхийлөгчийг огцруулах хуулийн төсөл санаачлана хэмээн сүрдүүлээд эхэлжээ.
Хар ПиАр, тархи угаалтаар улс орныг сөхрүүлэх технологиор мэргэшсэн том бүлэглэл Монголын төрөөс холдохгүй бололтой. Тэдний хууль бус хүсэл, төрийн эрхийг авах гэсэн удаа дараагийн санаархалд ёс зүйт төрийн түшээд цэг тавих эсэхийг харах л үлдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна