Нийслэлийн прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран нэгдсэн удирдамжийн дагуу “Мансууруулах эмийн эргэлтэд хяналт тавих” шалгалтыг 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулжээ. Шалгалтын хүрээнд эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад худалдаалагддаг мансууруулах эмийн орлого, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн байна.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Янжиндулам: Хяналт шалгалтын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хэрэглээтэй эмнэлэг, эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага зэрэг нийт 17 байгууллагад шалгалт хийсэн. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлсэн. Мөн мансуурах зорилгоор сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар олж авч хэрэглэсэн, жоргүйгээр бусдад худалдан борлуулсан зөрчлийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор гурван байгууллагад прокурорын мэдэгдлийг бичиж, хүргүүлээд байна.
Нийслэлийн прокурорын газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний эмч, эмнэлгийн ажилтнуудад мансууруулах эмийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг танилцуулж, Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгсөн байна.
Сургалтад нийт 170 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна