Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр ирэх долоо, наймдугаар саруудад агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага хуурай харин говь болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Есдүгээр сард агаарын температурын болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Зуны саруудад говь болон төвийн бүс нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа тул гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Долдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Өвөрхангай, Дундговийн нутаг, Баянхонгорын зүүн, Төвийн өмнөд, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Наймдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Есдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна