Дэлхийн гоо сайхны стандартыг тогтоодог Өмнөд Солонгос улсын Бусан хотноо 16 дахь удаагаа зохион байгуулагдсан “World Beauty Festival International Beauty Competition” тэмцээнд манай улсын гоо сайханчид амжилттай оролцож ганзага дүүрэн ирлээ.

2025 оны 5-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан тус тэмцээнд 18 улсын нийт 500 гаруй оролцогч оролцсон бөгөөд “Zolo beauty”салоны артист Э.Саранзаяа “acryllic french” ангилалд Grand Award, Gold Prize гэсэн нэр хүндтэй 2 шагналыг хүртсэн юм. Мөн “Italwax”салоны захирал Б.Ундармаа ваксны 3 төрөлд Gold Prize, Grand prize,Silver prize шагналын хамт хүртсэн бахархам амжилттайгаар эх орондоо ирээд байна.

Тус тэмцээний шүүгчээр Солонгосын гоо сайхны холбооны Монгол улс дахь төлөөлөгч П.Нэргүй ажилласан бөгөөд тус тэмцээнд оролцсон Монголын гоо сайханчдыг хариуцан зохион байгуулагчаар ажилласан байна. Монголын гоо сайханчдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, техник арга барилыг олон улсын мэргэжилтнүүд ийнхүү шүүж, өндрөөр үнэлсэн юм. Оролцогч Э.Саранзаяа Б.Ундармаа нар нь тус чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд одоо салбар салбартаа манлайлагч нар юм.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна