Иргэдийн 63 хувь нь Ерөнхий сайд “ажлаа үргэлжлүүлэн хийж, Үндэсний баялгийн сантай холбоотой бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж үзжээ

Moderator
2025/06/02

Монгол Улс түүхэндээ анх удаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай хүсэлтийг УИХ-д өргөн барьсан. Санал хураалтын өмнөхөн явагдсан шинэ судалгаагаар олон нийт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүчтэй дэмжиж, ерөнхийлөгчийн засаглал руу шилжихийн эсрэг байгааг харууллаа.

2025 оны тавдугаар сарын 28–30-ны өдрүүдэд "Sancrox Political Advisory" байгууллагаас хийсэн үндэсний төлөөллийг хамарсан олон нийтийн санал асуулгаар Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 63 хувь нь Ерөнхий сайд “ажлаа үргэлжлүүлэн хийж, Үндэсний баялгийн сантай холбоотой бодлого, санаачлагаа хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж үзсэн бол 31 хувь нь эсэргүүцэж, 6 хувь нь тодорхой хариу өгөхөөс татгалзсан байна.
Түүнчлэн, сонгогчдын 53 хувь нь УИХ-ын гишүүд итгэл үзүүлэх тухай асуудал дээр Ерөнхий сайд болон одоогийн Засгийн газрыг дэмжих ёстой гэж үзсэн бол 37 хувь нь итгэл үзүүлэхгүй гэдэг дээр саналаа өгөхийг дэмжиж, 10 хувь нь тодорхой хариу өгөхөөс татгазлсан байна.
Бусад гол үр дүнг дурдвал:

  • 87 хувь нь санал хураалтыг нээлттэй явагдах ёстой гэж үзэж байгаа бол сонгогчдын 11 хувь нь санал хураалтыг хаалттай явуулахыг дэмжсэн байна.
  • 74 хувь нь Ерөнхийлөгчийг ганцхан бүрэн эрхийн хугацаанд 6 жилээр сонгогдох ёстой гэж үзэж байгаа бол 20 хувь нь хоёр дахь бүрэн эрхийг дэмжиж байна.
  • 54 хувь нь одоогийн Ерөнхий сайдын дор парламентын тогтолцоог дэмжиж, 32 хувь нь одоогийн Ерөнхийлөгчийн дор ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна.
  • Ерөнхий байдлаар авч үзвэл, 52 хувь нь Монгол Улсад парламентын ардчилалыг дэмжсэн хэвээр байгаа бол, 41 хувь нь ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зүйтэй гэж үзжээ.
  • 51 хувь нь одоогийн Ерөнхий сайд болон хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэхийг дэмжиж, 38 хувь нь Ерөнхийлөгчийн томилсон шинэ Ерөнхий сайд тэргүүтэй зөвхөн МАН-с бүрдсэн Засгийн газрыг илүүд үзэж байна.
  • 67 хувь нь Хамтарсан Засгийн газрыг, харин 26 хувь нь МАН-ыг дангаар Засгийн эрх барихыг дэмжиж байна.

Эдгээр үр дүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн удирдлага дор тогтвортой байдал, эдийн засгийн шинэчлэл – тэр дундаа Үндэсний баялгийн сан зэрэг нь олон нийтийн дэмжлэг хүлээж байгааг илтгэж байна. Иргэд мөн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг одоо байгаагаас ихэсгэх аливаа оролдлогын эсрэг байгаа нь илт байна.
Sancrox Political Advisory нь дэлхий даяар улс төрийн стратеги, олон нийтийн санаа бодлын судалгаа явуулдаг олон улсын тэргүүлэгч зөвлөх байгууллага юм.
Representative poll of n = 1,140 Mongolian adults. Fieldwork conducted 28–30 May 2025.
undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined


Эх сурвалж: Itoim.mn


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.19
    2025/06/03

    Дэмжихгүй байна. Оюунэрдэнийг Нэн яаралтай УИХ-аас хөөж явуулах хэрэгтэй Орлогоо нотолж чадахгүй хүн хэзээ ч ажил хийж чадахгүй.

    Хариулах
  • 202.9.46.111
    2025/06/02

    Hezee haana hen iim sudalgaa avchvaa yugaa ch yriad bgan lol

    Хариулах
  • 202.126.89.162
    2025/06/02

    Yun haa bsn 2024be????

    Хариулах
  • 103.212.118.100
    2025/06/02

    ЕС МИНЬ ИТГЭЛ ЗҮТГЭЛТЭЙ БАЙЖ ХИЙХ АЖЛАА ГҮЙЦЭТГЭЖ АРД ОЛНЫХОО НАЙДВАРТАЙ ЕС БАЙГААРАЙ ГЭЖ ХҮСЬЕ

    Хариулах