Дотоод хэргийн их сургуулийн ногоон талбайд тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ боллоо. Тийбол Монголд шинэ тутам хөгжиж байгаа ч хүүхэд, сурагчдын сонирхон хичээллэдэг спорт болтлоо танигджээ. Бэйсболын суурь гэгддэг энэхүү спортын талаар НИТХ-ын дарга А.Баяр “Гуравхан жилийн өмнө Монгол Улсад тийболын спортын тамирчин, дасгалжуулагч, талбай, хэрэгсэл, холбоо, клуб байсангүй ээ. Богино хугацаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 60 орчим клубт 1500 гаруй тамирчин хичээллэж байна. Тийбол бол хүүхэд биенээ дэмждэг, нийт нь нэгнийхээ оролцоог хангаж байж амжилт гаргадаг, хаана л бол хаана тоглож болдгоороо онцгой спорт. Зөв Монгол хүүхдийг төлөвшүүлэхэд дүрэм нь нийцдэг учраас би хувь хүнийхээ хувьд тийболын спортын фанат юм. Манай тамирчид энэ богино хугацаанд тийболын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан. Хүүхдээ энэ спортоор хичээллэхийг дэмждэг эцэг эх, багш, дасгалжуулагчдад баярлалаа. Та бүхний дэмжлэгээр Монгол Улс бэйсбол, тийболын дэлхийн аварга тамирчидтай болох цаг ойрхон гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбай, Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн талбай, Дотоод хэргийн Их сургуулийн талбай, БЗД-ийн XV хорооны хөлбөмбөгийн талбайд үргэлжилнэ.
Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Э.Бат-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, Монголын тийболын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч, Нийслэлийн иргэдийнТөлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Б.Сэмжидмаа, Азийн тийболын Холбооны Дэд Ерөнхийлөгч ноён Каваучи Широ, Азийн тийболын Холбооны Удирдах Зөвлөлийн дарга, БНХАУ-ын тийболлын Холбооны төлөөлөгч хатагтай Чэнь Жаоли, Монголын тийболын Үндэсний ХолбооныУдирдах зөвлөлийн дарга М.Сугарсүрэн, Токүшима муж Анан хотын тийболын холбоонытэргүүн ноён Тачибана Кэйжи, Японы тийболын холбооны зөвлөлийн гишүүн ноён Окахиса Торү, Японы Соёлийн элч ноён Мики Ясүхиро, Нийслэлийн болон 9 дүүргийн Хурлын Төлөөлөгч, дарга нар оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна