КОВИД-19-өөс хойш 5 жил шахам зогссон Улаанбаатар-Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс аялж эхлэхээр боллоо.
Хамгийн анхны зорчигчийн галт тэрэг Бээжингээс энэ сарын 3-нд хөдөлж 4-ний өдөр Улаанбаатарт ирэх юм.
Цаашдаа Мягмар гараг бүрийн 07:27 цагт Бээжингээс хөдөлж Лхагва гараг бүрийн 14:35 цагт Улаанбаатарт ирнэ. Харин Пүрэв гараг бүрийн 07:18 цагт Улаанбаатараас хөдөлж, Баасан гараг бүрийн 14:35 цагт Бээжинд очих юм.
Ийнхүү БНХАУ-тай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээлээ. Өмнө нь Улаанбаатар - Эрээн, Улаанбаатар- Хөх хотын галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээгээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.
Ташрамд өгүүлэхэд, БНХАУ нь 6 улстай төмөр замаар зорчигчийн галт тэрэг солилцдог бөгөөд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлаас хойш хамгийн анх Лаос улстай зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө нээсэн бол хоёр дахь улс нь манай улс болж байсан.
Хятадын төмөр замууд корпорацын ерөнхий захирлын урилгаар 2023 онд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНХАУ-д айлчлахдаа Замын-Үүд -Эрээн өртөө хоорондын төмөр замын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Замын-Үүд өртөөний нарийн царигийн 2 дахь замыг хятадын талтай холбох, олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх зэрэг олон чухал асуудлаар тохиролцсоны нэг ийнхүү бүрэн шийдэгдэж байна.
Эх сурвалж: "УБТЗ" ХНН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна