2025 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 08-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байна.
Хур тунадас: Тавдугаар сарын 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр, 06-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 04-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар, 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 06-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: 06-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 02-04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 06 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Тавдугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө, 01-ний өдөр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 01-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Зургаадугаар сарын 01-нд сэрүүхэн шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад хугацаанд шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна