“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг 6 дугаар сарын 1-ний өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулна. Үндэсний ёс зан заншлыг хүүхэд залууст сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, дугуйн тэмцээн, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг спортын олон арга хэмжээ болохоос гадна морь унах эдлэх Монгол ахуйн соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулах юм.
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлээрэй. Мөн хамтран зохион байгуулагч байгууллагуудын шагналын эзэн болох боломжтой. Мөн баярын арга хэмжээнд ирсэн хүүхдүүд дундаас супер азтаныг тодруулж ивээн тэтгэгч байгууллагын шагнал гардуулна.
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын скаутын холбоо, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, хамтран зохион байгуулагчаар Монголын дугуйн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, нийслэлийн Соёл урлагийн газар болон Хуйрнан шуугигч нэвтрүүлэг ажиллаж байна. Арга хэмжээ Хүй долоон худагт 09:30-18:30 цагийн хооронд болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна