Энхтайваны өргөн чөлөөний авто замыг 2007 оноос засаж, шинэчлээгүй. Иймээс энэ онд хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Ингэхдээ полимер битум материалыг ашиглаж буй. Учир нь хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн автобусны буудал, гэрлэн дохионы ойролцоо уулзвар хэсгүүдэд дугуйн мөрний ховил тогтмол үүсдэг. Харин полимер битум материалыг ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй гэдгийг НЗХГ-ын дарга Б.Одбаяр хэллээ.
Энэ талаар тэрбээр “Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг шинэчилнэ. Хотын гол гудамж авто замуудад полимер битум материалыг ашиглах юм. Агаарын температур 20-30 хэмд хүрэхэд асфальт хучилттай зам 40-50 хэм хүртэл халдаг. Энэ үед хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн авто зам дээр дугуйн мөрний ховил үүсдэг. Харин полимер битум материалыг ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй. Ингэснээр авто замын чанар дээшилж, насжилт уртасна” гэлээ.

Мөн гол гудамж, замыг шинэчлэхдээ суурь хүчитгэх, суурь хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар хийж байна. Харин полимер битум материалтай өнгө хучилтын ажлыг өдрийн цагаар хийхээс өөр аргагүй. Учир нь шөнийн цагаар агаарын температур унадаг тул полимер битум материал нягт авахгүй байх эрсдэлтэй. Иймээс аль болох амралтын өдрүүдэд өнгө хучилтын ажлыг хийж байгааг тэрбээр онцоллоо. Түүнчлэн гол гудамж, авто замуудыг долоодугаар сарын 5-наас өмнө шинэчилж дуусгах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна